Энэ нь сонсогдож байгаа шигээ хэцүү биш байх болно гэдгийг бид амлаж байна. Хэсэгхэн хугацаанд хэрэгжүүлэхэд л хангалттай үр дүн мэдэрнэ. 

 

Zoom-ээр хуралдахын хажуугаар хэлний хичээлээ хийнэ гэдэг хэтэрсэн хүсэл мэт боловч та бяцхан төлөвлөгөө боловсруулаад энэ хүслээ хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ та гэрээсээ ажиллаж байх хугацаандаа цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулахад тийм ч их ур ухаан шаардахгүй.

 

Мэдээж та тийм их цаг зав гаргах боломжгүй байх. Гэвч өдөрт 10-15 минутийн хугацаа зарцуулахад л хангалттай. Ингэж хэлэхээр танд үр дүнгүй санагдаж магадгүй, гэхдээ та энэ хэсэг хугацааг үр дүнтэй ашиглаж чадвал илүү ихийг мэдэх боломжтой (хоёр шөнө ухаан сөхөөгүй сууснаас урт хугацаанд тууштай байж чадвал илүү үр дүнтэй байх болно).

 

Энэ бол Babbel хичээлүүдээ богино бас сонирхолтой хийдэгийн нэг шалтгаан юм. Богино хэмжээний сургалт нь нэг дор олон шинэ мэдээлэл тархинд хүрч, хэт ачаалал үүсгэхээс сэргийлдэг. Үүний оронд зохих хэмжээний мэдээллийг тодорхой цаг хугацаанд давтамжтай үзвэл бидний тархи тухайн мэдээллийг урт хугацааны ой санамжиндаа бат суулгадаг байна.

 

Бодох шаардлагагүйгээр автоматаар суралцаж болох аргууд бас бий. Жишээ нь: утасныхаа хэлний тохиргоог өөрчлөх, утсаа асаах үед богино хэмжээний хичээлүүд гарч ирэхээр тохируулах гэх мэтчилэн.

 

Бидэнд оюуны төвлөрөл шаардахгүйгээр суралцах орчин бүрдүүлэх олон арга байгаа боловч энэ нийтлэлийн гол зорилго нь гэрээсээ ажиллах хугацаанд хэл сурах хүслээ биелүүлэхэд чиглэсэн. 

 

Та дундаа амралттайгаар 10-15 минутын хугацаатай хэд хэдэн цагуудыг өглөө, өдөр, орой гэж хуваан төлөвлөснөөр гэрээсээ ажиллах зуураа суралцах боломжтой болно. Мөн бидний зүгээс Babbel-ийн богино хэмжээний хичээлүүдийг сонирхож үзэхийг давхар зөвлөж байна. Давтамжийн хугацаа хэр их байгаагаас хамаарч та өдөрт үзэх хичээлийнхээ төлөвлөгөөг гаргаж болно. Магадгүй та хооллож байх үедээ ч шинэ хэл сурч байж болно шүү дээ.

 

Танд жишээ болгож, нэг өдрийн хичээллэх төлөвлөөгөөний загварыг танилцуулъя. Уг зөвлөгөөг шаардлагадаа нийцүүлэн яаж ч өөрчилж болно. 

 

Өглөө

movie

Таны өдрийг ундарсан их ажлаар эхэлж байна гэж төсөөлөхгүй байя. Магадгүй та мэйлээ шалгаж, сонин уншингаа кофе уугаад өдрийг амар тайвнаар эхлүүлж байна гэж бодъё. Хэрэв тохиромжтой гэж үзвэл энэ үед хамгийн эхний хичээлээ үзнэ. 

  • Та кофе цайгаа буцалгаж байхдаа, эсвэл ууж байхдаа, өглөөний бясалгалын дараа (гэхдээ мэйлээ шалгахаас өмнө) Slack-д нэвтэрч байхдаа ч хичээлээ үзэж болно.
  • Өглөөний цайгаа ууж байх зуураа богино хэмжээний подкаст сонсоорой. Хэрэв та хаанаас сонсохоо мэдэхгүй байгаа бол “Babbel” Испани, Франц, Итали хэл дээр подкастууд бэлддэг шүү.
  • Яаралтай хариу өгөх шаардлагатай мэйлээ явуулсны дараа судалж байгаа хэл дээрээ шинэ мэдээ уншиж болно.
  • Хэрвээ та тэмдэглэл хөтлөх дуртай бол өглөө болгон 10 минутын чөлөөт бичлэг хийж болно. Эсвэл тухайн өдөр юу мэдэрч буйгаа, ямар байхыг хүсэж байгаагаа бичиж мөн болно.

 

Үдээс хойш

movie

Үд дунд бол шинэ зүйлийг сурахад тохиромжтой цаг үе гэдгийг олон судалгаа баталсан байдаг. Мэдээжийн хэрэг, энэ нь хүн бүрт өөр өөрөөр нөлөөлнө. Хэрэв та эрт сэрдэг бол таны "үд дунд" шар шувууны амьдралтай хөршөөс тань арай эрт эхлэх болно. 

Бид таныг унтах болон идэх хэмнэлээ бодолцон суралцах хугацаагаа оновчтой зохицуулахыг зөвлөе. Ерөнхийдөө өдрийн хоолны дараах нойрмог үедээ суралцахаас зайлсхийсэн нь дээр. Харин үдээс хойш сэргэг үедээ, ажлаасаа хэсэг хугацааны завсарлага авч, суралцахаар төлөвлөх нь илүү үр дүнтэй. 

Боломжтой бол өдрийн хоолний дараах нозоорлын үедээ дуг хийгээд авбал энэ жаахан амралт нь таны сурсан  мэдлэгээ нэгтгэхэд тусална.

  • Та үдийн хоолоо идэж байх үедээ, сунгалтын дасгал хийж байхдаа, цэвэр агаарт алхах үедээ, угаалгын өрөө хүлээнгээ, эсвэл твиттерт үзэл бодлоо илэрхийлж байхдаа ч хичээллэх боломжтой. Эдгээр үеүд богинохон ч гэлээ шинэ мэдлэг хуримтлуулах, анхаарлаа төвлөрүүлэхэд тохиромжтой байх болно. 
  • Ажлаа хийж байхдаа давхар гадаад хэл дээр хөгжим сонсож болно. Эхлэн суралцагчдын хувьд бидний бэлтгэсэн Герман, Швед, Испани хэл дээрх хөгжмийн жагсаалтыг сонирхоод үзээрэй.
  • Твитер дээр гадаад хэл дээр жиргэж үр ашигтайгаар ашиглах боломжтой.
  • Өөрөө өөртэйгөө ярьж орчноос тасраад ярих ур чадвараа хөгжүүлж болно (виртуал дасгал хийж байхдаа эсвэл агаарт салхилж байхдаа хэрэгжүүлж болно). Тийм ээ, та харилцан ярианы хоёр талын дүрд тоглох хэрэгтэй гэсэн үг. Үүнийг бодитоор хэрэгжүүлж байж л ашиг тустай гэдгийг нь ойлгоно. 

 

Орой 

movie

Шөнө гэж хэлээгүйг анзаарч байгаа биз. Сайн амралт нь үр дүнтэй суралцахад тусалдаг учир бид шөнийн цагаар хичээллэхийг сайшаадаггүй. 

Хэрэв та итгэлгүй байгаа бол Нотр Дэмийн их сургуулийн хоёр бүлгийн оюутнуудад хос үг цээжлэх чадварыг туршиж үзсэн судалгаа бий. Эхний бүлэг нь хичээлийнхээ дараа шууд унтахаар явсан, харин нөгөө хэсэг нь үгүй. Тэднээс 24 цагийн дараа шалгалт авахад сайн амарсан бүлгийн дүн нөгөө хэсгийнхнээс хамаагүй илүү гарсан байгаа юм. Сайн унтаж амрах нь таны тархи олж мэдсэн зүйлээ нэгтгэж, хадгалж авахад тусалдаг байна! 

  • Та буйдан дээрээ амарч байхдаа, эсвэл пастагаа бэлэн болохыг хүлээх, унаагаа ирэхийг хүлээх зуураа хичээлээ давтаж болно. Эсвэл Netflix рүү орохынхоо өмнө, орондоо орохын өмнө ч давтаж болно. Эдгээр үе нь өдөр шинээр сурч авсан мэдлэгээ дахин давтахад хамгийн тохиромжтой цаг байдаг. 
  • Netflix-ийн цуврал, телевизийн шоу хөтөлбөрийг сурч байгаа хэл дээрээ хадмалтай үзэх нь бас үр дүнтэй. Зөвлөмж: Netflix-ийг хадмалтай үзэх тохиргоо хийж болно.
  • Унтахынхаа өмнө гадаад хэл дээр кино үзээрэй. Өөрийн хэлний түвшиндээ тохируулан хадмалтай үзээд ойлгохыг хичээж байвал их сайн.
  • Утас, WhatsApp, Zoom-ээр хэн нэгэнтэй холбогдож судалж байгаа хэл дээрээ яриа өрнүүлж болно. Энэ нь таны найз эсвэл хэл сурахыг зорьж байгаа хамтрагч тань байсан ч болно. Аль нь ч байсан энгийн яриа өрнүүлэх нь ярих чадвараа хөгжүүлэх сайн дасгал юм.