Бид суралцаж буй хэлдээ дурлах, өдөр тутамдаа ашиглах талаар үргэлж ярьдаг. Хэрэв та эдгээр аргуудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх гэж оролдсон бол энэ нь сонсогдож байгаа шигээ хялбар биш гэдгийг мэдэх байх.

movie

Оройн хоол бэлдэж байхдаа хэлээ сайжруулж, суралцаж чаддаг бол хичнээн гайхалтай. Тэгвэл үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Та гадаад хэл дээрх хоолны жор ашиглах уу? Нэг бол хоолны шоуны хөтлөгчийн дүрд орох уу? Эсвэл бүр аяга тавагтайгаа яриад байх уу?

 

Хэл сурах , хоол хийх хоёрыг хослуулах нь үнэхээр ухаалаг санаа. Энэ нь таны хоол хүнстэй холбоотой үгийн санг баяжуулахаас гадна үйл үг ашиглах дүрмийг сайжруулах болно.

Үүнээс гадна өдөржингөө ном үзэхээс илүүтэй туршлага дээр үндэслэн суралцдаг хүмүүсийн сурах хэв маягт илүү тохирно. Өөрөөр хэлбэл, амт, хөдөлгөөн, мэдрэхүйг үгтэй холбосноор хэлний мэдлэгийг илүү боловсронгуй болгох дадлага болж чадна. Эцэст нь сайхан амттай хоолоор өөрийгөө ч бас шагнаад авна.

Гал тогоондоо суралцах адал явдалд тань тус болох хэдэн аргыг доор орууллаа.

 

Эд зүйл дээрээ наалт наах

movie

Тийм ээ, тэмдэглэл наах арга бол хамгийн сонгодог арга. Гэвч энэ удаад та гадаад жор унших эсвэл хэрхэн хийх талаар тайлбарлахад ашиглах хоолны орцнууд дээрээ наалт наах болно. Ингэснээр та ашиглах боломжийг нь хүлээсэн олон үг цээжлэхийн оронд, хэзээ хэрэглэхээ мэдэх нэлээд хэдэн шинэ үгтэй болж байгаа юм. Энэ бол маш хялбар алхам. Хөргөгч, агуулахад байгаа бүх зүйлээ нэрлээд байгаарай. Гал тогооны хэрэгслээ ч бас битгий мартаарай.

 

 

Хоол хүнстэй холбоотой үндсэн үгнүүдээр дадлага хийх

movie

"Талх", "сүү", "идэх" гэх мэт ерөнхий үгнүүдийг цээжилж байх нь муу зүйл огт биш. Эдгээр нь танд дараа нь хоол хүнсний талаар илүү нарийн ярихад хэрэг болно. Хоол хийхээс өмнө эдгээр үгсийг цээжлээд, өдөр тутмын амьдралдаа ашиглаж үзээрэй.

 

Гадаад хоолны жорнууд хайх

movie

Үндсэн үгсээ сурчих юм бол дараагийн ээлжинд та гадаад хоолны жорнууд уншиж, даган хийж болно. Энэ нь танд олон төрлийн орц найрлагатай холбогдох үг сурахаас гадна хэмжигдэхүүн, үйл үгний хоорондын ялгааг таньж мэдэхэд тусална. Гадаад жорыг хайж олох сайн арга бол Google дээр тухайн хоолны нэрийг тухайн хэл дээр нь хайлт хийх явдал. Мөн хоол хийх явцдаа жоронд буй мэдэхгүй үгийг уншиж ойлгох чадвараа сайжруулахын тулд юу болохыг тааж олох гэж хичээгээрэй. 

 

Хоол хийж байгаа бичлэгүүд үзэх 

movie

Хэрэв та үргэлжлүүлэн хэлний мэдлэгээ сайжруулах хүсэлтэй байгаа бол тухайн хэл дээрээ хоол хийх видео бичлэг үзээрэй. Энэ нь бодож төсөөлөхгүйгээр жор уншиж ойлгохоос хялбар байх боловч тайлбарлагчийн хошигнол, юу хэлж байгааг нь ойлгохын тулд сонсох чадвараа сайжруулах шаардлагатай болно. 

 

Оройн зоог барих төлөвлөгөө гаргах 

movie

Гадаад жороор хоол бэлтгэх чадвар тань хангалттай сайжирсан гэж үзвэл та дараагийн түвшинд найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ оройн зоог барих төлөвлөгөө бэлтгэж болно. Энэ нь танд хэд хэдэн гадаад жороор хоол бэлтгэх, хоолны ширээн ард харилцан яриа өрнүүлэх боломжуудыг олгоно. Яриа өрнүүлэх хүн байхгүй бол та “баярлалаа”, “сайхан хооллоорой” зэрэг энгийн үгсийг ашиглаж амжина шүү дээ. 

 

Хоолны соёлыг судалж үзэх

movie

Илэрхийлж байгаа соёлыг нь ойлгохгүйгээр дан үг сураад явах нь өрөөсгөл хэрэг болно. Хэдийгээр хоолны уламжлалыг тухайн хэл дээр нь судлах шаардлагагүй ч таны дурласан амтат хоолыг бий болгосон соёл, түүхийг хүндэтгэн үнэлэх нь үргэлж үр өгөөжтэй байх болно.