Мэттью Иолден бол 9 хэлийг төгс эзэмшсэн нэгэн. Тэрээр Берлин дэхь Babbel-ийн салбарт ажилладаг бөгөөд  гадаад хэл сурах хамгийн хялбар бөгөөд хөгжилтэй аргуудыг танд зөвлөж байна. 

 

Зөвлөмж # 1. Өөрийнхөө зорилго тэмүүллийг тодорхойл

movie

 

Энэ зөвлөгөө ойлгомжтой сонсогдож магадгүй. Гэхдээ танд хэл сурах хангалттай шалтгаан байхгүй бол та өөрөө өөрийгөө зоригжуулах, сурах хүсэл эрмэлзлээр өөрийгөө цэнэглэх магадлал тун бага байх болно.

 

Тиймээс та ямар ч шалтгаантай байсан хэл суръя гэж шийдсэн л бол  "Би энэ хэлийг сурна. Тиймээс чадлынхаа хэрээр  хичээх болно"   гэдгээ өөртөө бүрэн итгүүлэх хэрэгтэй. 

 

Зөвлөмж # 2. Хамтрагчаа ол

movie

 

Мэттью хэл сурахдаа өөрийн ихэр Майклыг гол хамтрагчаа болгодог байжээ. Мэттью, Майкл хоёр бие биенээ дэмжээд зогсохгүй, хэл сурах бяцхан өрсөлдөөн дундаас өөрсдийн хүч чадал, урам зоригийг олж авсан байна. Тэд хамгийн анх грек хэл сурч байсан бөгөөд тухайн үедээ 8 настай байжээ.

 

“Бид бие биенээ дэмжээд зогсохгүй, хааяадаа цагаан атаархалд хөтлөгддөг байсан. Хэрэв тэр надаас илүү ихийг ойлгож мэдсэн бол, би ч бас улам ихийг мэдэхийг хүсдэг байлаа.” гэж Мэттьюгийн ихэр хэлсэн байна.

 

Хэрэв чамд ах дүү байхгүй бол, чамайг хурцалж, зорилгыг чинь өнгөлж чадах хамтрагчаа хайж олоорой.  Хоорондоо ярилцаж, хэл суралцах шинэ санаагаа солилцож байх сайн хамтрагчтай болчихвол хэл сурах аялал чинь улам л дөт болно. 

 

Зөвлөмж # 3. Өөртэйгөө ярилц

Тантай ярилцах хэн нэгэн байхгүй бол суралцаж буй хэлээрээ өөрөө өөртэйгөө ярих нь буруу зүйл биш шүү. Хачин санагдаж магадгүй л дээ. Гэхдээ ингэж ярилцах нь хэлээ сайжруулах хамгийн гайхалтай арга. 

movie

Хэрэв та шинэ хэл хэрхэн сурах арга барилаа мэдэхгүй байгаа бол бодол санаандаа ургуулж, өөрөө өөртэйгөө яриарай. Энэ арга нь дараагийн удаа хэн нэгэнтэй ярихад таныг бэлтгэж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. 

 

Зөвлөмж # 4. Холбоо харилцаа үүсгэ

Хэрэв та анхнаасаа ярианы чадвараа сайжруулахыг хүссэн бол, сурах бичигт дарагдахыг тийм ч их хүсэхгүй байх. Хүмүүстэй ярилцах нь хэл сурах хамгийн сайн арга. Учир нь яриа нь сурах үйл явцыг тантай ойртуулж өгдөг.

movie

Та гадаад хэлийг хэрэглэхийн тулд л сурч байгаа шүү дээ. Ямар ч хүн өөрөө өөртэйгөө ярихын тулд гадаад хэл сурахгүй нь ойлгомжтой. Бүтээлч, идэвхтэй байснаар сурч буй хэлээ хэрэглээндээ ойртуулж, өдөр тутамдаа ашиглах боломж бүрдэнэ.

 

Тухайлбал, дуу бичих, хүмүүстэй харилцах, эсвэл гадаад явж хэлээ ашиглах нь маш үр дүнтэй туршлага болдог. Гэхдээ заавал хилийн дээс алхах гэхгүйгээр грек ресторанд ороод грек хэл дээр хоол захиалж болно. 

 

Зөвлөмж # 5. Хөгжилтэй аргаар суралц

movie

 

Ямар ч тохиолдолд сурч буй хэлээ хэрэглээндээ нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй арга. Супер Полиглот ахан дүүс болох  Мэттью, Майкл нар грек хэл дээр дуу зохиож, зохиосон дуугаа дуулж, бичлэг хийх байдлаар хэл сурсан байна. Тиймээс хэл сурах хөгжилтэй арга бодож олох нь тун давгүй санаа шүү. Найзтайгаа хамт радиогийн хөтлөгч болж тоглох, комик бүтээх, шүлэг бичих, хэнтэй ч хамаагүй энгийн яриа үүсгэх гээд хэл сурах хөгжилтэй арга олон бий. 

 

Зөвлөмж # 6. Хүүхэд мэт аягла

Хүүхэд мэт аашлах гэдэг нь ресторанд ороод орилж хашхичиж, хоолоо үсэндээ наахын нэр биш. Гэхдээ хүүхдүүдийн зарим нэг шинж чанараас суралцах хэрэгтэй. Хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү сайн суралцдаг гэсэн ойлголт хэзээнээс нааш байсаар ирсэн.

 

Гэхдээ нас болон суралцах чадварын хооронд ямар хамаарал байгааг судлаачид олж чадаагүй л байна. Хүүхэд шиг аливааг хурдан сурах гол түлхүүр нь өөртөө хүүхдийн хандлагуудыг төлөвшүүлэх юм. Тухайлбал, биеэ барихгүй байх, алдаа гаргахад бэлэн байх зэрэг хүүхдийн хандлагууд хэл зурахад ихээхэн тус болдог.

movie

Бид алдаа гаргаж байж л аливааг сурдаг шүү дээ. Хүүхдүүдийн хувьд алдаа гаргах нь байж болох зүйл бол, томчууд алдаа гаргах нь тэвчишгүй зүйл гэж боддог. Насанд хүрэгчид “би чадахгүй” гэж хэлэхийн оронд “би арай сураагүй байна” гэж хэлэхийг илүүд үздэг.

 

Харин хүүхдүүдийн хувьд, нийгмийн дарангуйллаас ангид байдаг. Тийм учраас яг л хүүхэд мэт бусдын юу гэж бодохоос ангид байж, чадахгүй бол чадахгүй, бүхнийг мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр сэтгэл зүйгээ чөлөөлж илүү хурдан ахиж дэвших, суралцах боломжтой. Сэтгэл зүйгээ дарамтаас чөлөөлцгөөе. 

 

Зөвлөмж # 7. Амар хялбарыг эрэлхийлэхээ зогсоо

Алдаа гаргахаас айхгүй байх гэдэг нь өөрийгөө оюун санааны хувьд чөлөөлнө гэсэн үг. Аймшигтай санагдаж болох ч энэ бол хөгжиж дэвших хамгийн зөв зам. Та хичнээн их ном шагайлаа ч хүмүүстэй харилцахгүй л бол хэл сурч чадахгүй. Сурч буй хэлээрээ хүмүүстай ярилц, танихгүй хүн байсан ч түүнтэй ярихыг оролд, заавар зөвлөгөөг нь сонс, сурч буй хэлээрээ хоол захиалж, онигоо ярихыг хичээ.  

movie

Ингэх тусам та шинэ нөхцөл байдалдаа дасан зохицож, таны “comfort zone” улам өргөжих болно. Эхэндээ мэдээж хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Дуудлага, дүрэмдээ санаа зовох, эсвэл бүр үнэхээр ярьж чадахгүй байж ч болно. Гэхдээ хичээх тусам энэ мэдрэмжүүд багасч, таны хэлний чадвар үргэлжид өсөх болно. 

 

Зөвлөмж # 8. Сонс

movie

Та ярихаасаа өмнө сонсож сурах ёстой. Бүхий л гадаад хэл анх сонсоход их сонин сонсогддог. Гэхдээ сонсох тусам танил болж, ярьж сурахад нөлөөлдөг. Бид бүхий л хэлний үгсийг дуурайн хэлж чадна.

 

Тухайлбал “rolled” гэдэг үгний “r” гийгүүлэгч испани хэлний “perro, reunion” гэдэг үгсийн “r” гийгүүлэгчээс өөр хэлэгддэг. Испани хэлний “r” гийгүүлэгч илүү хүчтэй хэлэгддэг байх жишээтэй.

 

Энэ мэт зүйлсийг бид сонсож анзаарч, дотроо төсөөлж байж л зөв ярьж сурна. Сонсож, дотроо төсөөлөх нь нэг ёсондоо өгүүлэхүйн эрхтнүүддээ тухайн хэлээр хэрхэн зөв ярих тухай захиалга өгч буй хэрэг юм. 

 

Зөвлөмж # 9. Бусдын ярихыг ажигла

Гадаад хэл нь таны хэл, уруул, хоолой гэх мэт өгүүлэхүйн эрхтнүүдийг арай өөр байдлаар ажиллахыг шаарддаг. Таны бие махбод оюун санаандаа хөтлөгдөж аливаа үйлдлийг хийдэг шиг, дуудлагаа зөв сурах дохиог ч мөн тархиндаа өгч болно.

movie

Хэн нэгний ярихыг хараад, түүний гаргаж буй авиаг дуурайхыг оролдох нь хачин санагдаж болох юм. Эхэндээ хэцүү байж мэдэх ч, энэ арга таныг хэлний мастер болгож чадна гэдэгт итгээрэй. Хэрэв танд сурч буй хэлээр чинь ярих унаган хэлтэй гадаад найз байхгүй бол кино, телевиз үзэж болно шүү дээ. Зурагтаар гарч буй хүмүүсийн ярихыг анхааралтай харж, амны хайрцгийг нь ажиглаад үз. Үнэхээр сайн арга гэдэгт итгэж болно шүү.  

 

Зөвлөмж # 10. Сурч буй хэлэндээ бүрэн авт

movie

Та өөртөө амлалт өг. Хэл сурах тухайгаа хэрхэн амлах вэ? Мэттью үүнийг хэрэгжүүлэх “360 градус” хэмээх аргыг танд зөвлөж байна. Энэ аргыг хэрэгжүүлэхэд, та хэл сурахдаа ямар сургалтын материал ашиглаж байгаа нь огт хамаагүй бөгөөд өөрийгөө бүрэн дайчилж, өдөр бүр үр дүнтэй аргаар хэл сурахад туслах болно.

 

“Би анхнаасаа л шанаганыхаа хэмжээгээр аль болох дүүрэн хутгаж авахыг хүсдэг. Тиймээс шинэ хэл сурахдаа түүнийгээ хэрэглээндээ нэвтрүүлж, өдөр бүр сурсан мэдсэнээ ашиглахыг хүсдэг. Долоо хоног өнгөрөх тусам би тэр хэлээрээ бодож, бичиж, өөрөө өөртэйгөө ярихыг хичээдэг. Миний хувьд энэ нь и-мэйл бичиж, өөртэйгөө ярьж, хөгжим, радио сонсох нь сурсан мэдсэнээ бодитоор хэрэгжүүлэх дасгал сургуулилт юм. Өөрийгөө тухайн хэлтэй холбоотой зүйлсээр тойрон хүрээлүүлж, судалж буй хэл соёлдоо дурлан автах нь маш том түлхэц болдог” гэж Мэттью зөвлөж байна. 

 

Та харилцаанаас харилцаа үүсдэг гэдгийг санаж, боломжийнхоо хэрээр ярихыг хичээгээрэй. Энгийн харилцан яриа нь таны хэл сурах аялалд маш том шагнал болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Мөн санаа зовох, биеэ барих зэрэг айдас хүлээсээсээ ангижир.

 

Эх хэлээр нь тааруу ярилаа гээд хүмүүс танд уурлаж ундууцахгүй, харин ч таныг ойлгохыг хичээж, тэвчээртэй сонсох болно. Дэлхий дээр нэг тэрбум хүн англиар ярьж байгаа ч хэрэв та аялж явахдаа тухайн орны хэлээр яривал энэ нь нутгийн хүмүүст төдийгүй танд ч бас сайхан мэдрэмж төрүүлэх болно.