Хэл сурах хамгийн шилдэг арга нь тухайн хэлээр ярьдаг улс оронд очих гэж хүн бүр зөвлөдөг. Харамсалтай нь бид бүгд хэлний чадвараа дээшлүүлэхийн тулд хилийн дээс алхаад байх боломжгүй шүү дээ. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Та хүссэн цагтаа, хүссэн газраа “вакум” орчин бүрдүүлж, сурч буй хэлээрээ “бүрэн амьсгалах” боломжтой. Ингэхийн тулд дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.

 

1.  Утасны тохиргооноосоо эхэл. Сурахыг хүсч буй хэлээ сонго.

 

movie

 

2.  Подкаст сонсож, мэдээ үз. Магадгүй та подкаст сонсох шаардлага тийм ч их байхгүй гэж бодож болох юм. Гэхдээ та туршаад үзээрэй. Подкаст маш олон сэдвээр хийгддэг болсон. Babbel-ийн подкастыг ч сонсож болох юм. Энд англи хэлээс гадна Испани, Франц, Итали хэл суралцагчдад зориулсан сонголтууд бий.

 

movie

 

3.  Дуртай кино, телевизийн шоугаа хадмал орчуулгатайгаар үзээрэй. Netflix дээр аль хэл дээр хадмалтай үзэхээ сонгож болдог шүү дээ.

Мөн кино, телевизийн шоу үзэнгээ хэл сурах аргуудыг судалж үзээрэй. Ийм зөвлөмжүүд интернэтээр дүүрэн бий. Тухайлбал, кино үзэнгээ тэмдэглэл хөтлөх нь хамгийн үр дүнтэй байдаг.

 

movie

 

4.  Эргэн тойронд байгаа бүх зүйл дээрээ тэмдэглэл наа. Энэ нь яг л сурч буй хэлдээ бүрэн автсан мэт сэтгэгдэл төрүүлэхээс гадна, ирсэн зочдод таныг хэр их хөгжиж буйг илтгэх, улмаар чамайг дэмжих сэтгэгдэл төрүүлэх болно. 

 

memo

 

5.  Сурч буй хэл дээрээ бичигдсэн хоолны жор олж аваад тогооч болоод үзээрэй. Хоол хийх арга туршлагаа хэл сурах хүсэл мөрөөдөлтэйгээ хослуулснаар хоолны шинэ соёлтой танилцахаас гадна хэлээ ч сайжруулна. Жороо бүрэн зөв ойлгож байж, амттай хоол иднэ шүү дээ.

 

recipe

 

 

6.  Цахим орчинд үй түмэн сайтууд бий. Эдгээрээс өөрт тохирох туслагчаа эрж олоорой. Хэрэв та хэл сурах хамгийн найдвартай эх сурвалжийг хайж байгаа бол https://www.babbel.com/-д хандаарай. Энд хэл сурахад тань хэрэг болох зөвлөгөө олон бий шүү.