1.  Сурч буй хэл дээрээ мэдээ унш. Тухайлбал, BBC-ийн мэдээнүүдийг сурч буй хэл дээрээ сонгон уншиж болох юм. Гэхдээ та франц хэл сурч байгаа бол францын мэдээллийн сайтуудыг унших нь илүү үр дүнтэй. Хэл, соёл холбоотой учраас сурч буй хэлээрээ мэдээ уншихдаа яг тухайн орны мэдээллийн сайтуудыг сонгох нь илүү өгөөжтэй байдаг. 

 

 

movie

 

 

2.   Хайртай муураа сурч буй хэлээрээ дасгалжуул. Итгэчихсэн үү? Тоглосон юм. Муур үг авдаггүй шүү дээ. Харин нохой бол өөр шүү. Нохойтойгоо ярих нь магадгүй тийм ч их үгсийн сан шаардахгүй байх. Гэхдээ хэл сурах хөгжилтэй аргуудын нэг гэдгийг зөвлөе.

 

 

movie

 

 

3.  Ижил зорилготой гадаад найзтай болоорой. Цахим ертөнцөөс хэлний хамтрагч олох нь маш үр дүнтэй. 

 

 

movie

 

 

4.  Хийх ажлынхаа жагсаалтыг сурч буй хэлээрээ бичээрэй. Хийхээр төлөвлөсөн ажлуудаа энгийн байдлаар тэмдэглэх нь сурч буй хэлээ өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвших хамгийн энгийн арга. Танд суугаад хичээлээ давтах цаг байхгүй байсан ч, өдөр тутам хийх ажлуудаа сурч буй хэлээрээ бичээд дадчихвал, бас нэг төрлийн дасгал хийлээ л гэсэн үг.

 

 

movie

 

 

5.  Тоглохдоо ч хэлээ сайжруулж болно. Та компьютер тоглоом сонирхдог бол тоглоомын тохируулгаа өөрчлөхөөс эхлээрэй. Мөн World of Warcraft тоглохдоо ч гадаад хүмүүстэй холбогдож тоглохыг хичээгээрэй.

 

 

movie

 

 

6.  Хэлээ сайжруулахын тулд олон нийтийн харилцааны сүлжээ ашиглаарай. Instagram дээрээ гадаад хүмүүсийг дагаж, Twitter-т сурч буй хэлээрээ жиргэж,Facebook группүүдэд нэгдсэнээр утсаа ухаж байхдаа ч хэл сурах боломж бүрдэнэ.

 

 

movie