1.  Ажлын хамтрагчтайгаа сурч буй хэлээрээ ярилц.

Хэл сурах хүсэл эрмэлзэлтэй, харилцан бие биенээ дэмжиж чадах хүнийг хамт олноосоо эрж олоорой. Ингэснээр ажлын өдрүүдэд ч сурч буй хэлээ ашиглан харилцаа үүсгэх боломжтой.

 

movie

 

2.  Орчуулгын номуудыг эх хувьтай нь харьцуулан унш.

Энэ бол хамгийн гайхалтай аргуудын нэг. Харин та энэ аргыг дөнгөж туршиж эхлэх гэж байгаа бол толь бичгээ дэргэдээ авахаа мартав аа.

 

movie

 

3.  BuzzFeed дээр гардаг нийтлэлүүдийг уншиж үзээгүй гэж битгий хэлээрэй.

Тэнд гадаад хэл сонирхогчдод зориулсан хангалттай олон контент бий.

 

movie

 

4.  Хөгжим сонсох нь хэзээд хамгийн шилдэг арга байдаг.

Тухайн хэлээрээ “бүрэн амьсгална” гэдэг нь зөвхөн үгсийн сангаа “нүдэж”, дүрмээр “бөмбөгдөх”-ийг хэлдэггүй. Та хүссэн үедээ өөрийн дуртай дуугаа сонсонгоо, утга санааг нь толгойдоо орчуулж, ойлгох хэрэгтэй.

 

movie

 

5.  Хараалын үг хэллэг, болон хар яриаг ч сур.

Гэхдээ энэ аргыг бодлогогүй хэрэгжүүлбэл, магадгүй та асуудалд ороолцолдож ч болох юм. Тиймээс энэ төрлийн үг хэллэг сурч, ашиглахдаа тохирох зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй. 

 

movie

 

6.  Хэл сурах аппликэйшнүүдийг ашигла.

Ингэхдээ найз нөхдийнхөө зөвлөсөн аппликэйшнээс гадна хамгийн өндөр үнэлгээтэйг нь сонгон хэрэглээрэй.

 

movie